01. Үйл ажиллагаа
Солонгост оршин суугаа Монгол иргэд өдөр тутмын амьдралаа төвөггүй удирдахад нь туслах нь бидний зорилго юм. Бидний явуулж буй үйлчилгээ нь гадаад иргэдэд аж амьдралын зөвлөгөө өгөх, визний зөвлөгөө өгөх, төрөл бүрийн бичиг баримт бүрдүүлэх зэрэг хэлний бэрхшээлийг шийдэж, өдөр тутмын амьдралд тулгардаг нөхцөл байдалд зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг.
- Үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл

Виз олгох, оршин суух хугацааг сунгах, виз солихтой холбоотой бичиг баримт бэлтгэх, хууль журмын талаар зааварчилгаа өгнө.

Эмнэлгийн захиалга, орчуулга, эмийн жор, тусламж үйлчилгээ зааварчилгааг саадгүй авах боломжоор хангана

Данс нээлгэх, мөнгөн гуйвуулга, зээл авах зэрэг банкны үйл ажиллагааны явцад шаардлагатай тайлбар, зааварчилгааг өгнө

Гэр бүлүүд хүүхдээ сургуульд бүртгүүлэх, академи сонгох, боловсролтой холбоотой зөвлөгөө өгөх зэрэг боловсролын асуудлыг шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүү лнэ.

Өдөр тутмын амьдралд тулгардаг олон төрлийн хэлний бэрхшээлийг шийдвэрлэж, Солонгост өөртөө итгэлтэй амьдрахад нь дэмжинэ

Орон сууцны түрээсийн гэрээ, гэрээг хянах, түрээслэгчтэй харилцах гэх мэт орон сууцтай холбоотой Асуудлыг шийдвэрлэхэд туслана.

Дүүрэг, ЭМД бүртгүүлэх,
Жолооны үнэмлэх авах зэрэг төрийн үйлчилгээг ашиглахад шаардлагатай орчуулга дүрэм журмын мэдээллээр хангана.
Гар утас авах, онлайн захиалга, цахилгаан,газ, төлбөрийн гэрээ гэх мэт өдөр тутмын хэрэгтэй үйлчилгээгээ авахад тусална.
02. Онцлог
· Тусгай өдөр тутмын дэмжлэг
: Бид гадаад иргэдэд өдөр тутам тулгардаг янз бүрийн асуудлаа шийдвэрлэхэд нь туслах зорилгоор зөвлөгөө, орчуулгын үйлчилгээг үзүүлж байна.
· Төрөл бүрийн нөхцөл байдалд орчуулгын дэмжлэг
: Гадаад иргэдэд эмнэлэг, банк, түрээсийн гэрээ зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалд ч бид орчуулга, зуучлалын үйлчилгээг үзүүлж, тэдэнд саадгүй амьдрахад нь тусалдаг.
· Виз болон хууль эрх зүйн дэмжлэг
: Виз олгох, оршин суух хугацааг сунгах зэрэг хуулийн нарийн төвөгтэй журмыг хялбар замаар гадаад иргэд хууль эрх зүйн асуудалгүйгээр хуулийн дагуу Солонгост ажиллаж, амьдрахад нь тусалдаг.
03. Давуу тал
· Хэлний бэрхшээлийг арилгах
: Солонгос хэл мэдэхгүй гадаад иргэдийн өдөр тутмын амьдралд тулгардаг хэлний бэрхшээлийг шийдэж, илүү тав тухтай, аюулгүй амьдрахад нь тусална.
· Асуудлыг хурдан шийдвэрлэх
: Эмнэлэгт үйлчлүүлэх, банкны гүйлгээ хийх зэрэг чухал мөчүүдэд шаардлагатай орчуулгын үйлчилгээгээр асуудлыг хурдан шийдвэрлүүлэх боломжтой.
· Сэтгэл санааны тогтвортой байдлыг хангана
: Танихгүй орчинд янз бүрийн нөхцөл байдалд орох үед дэмжлэг үзүүлэх замаар гадаад иргэдийн сэтгэл санааны тогтвортой байдлыг мэдэрч, Солонгост амьдрах урам зоригийг өгнө.
Бид танд тусална.
· Цаг хугацаа, мөнгөө хэмнээрэй
: Хуулийн нарийн төвөгтэй журам эсвэл амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэхэд шаардагдах цаг хугацаа, зардлыг бууруулна.